АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн дээд шүүхийн танхимд дөнгөж саяхан буюу 12.30 цагт эхэллээ. Ч.Сангарагчаа шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт тавьсан ч хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учир түүнийг шүүх хуралд оролцуулахгүй байх шийдвэр гарсан юм. Харин Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, улсын яллагчаар Е.Сагсай, АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар, Ө.Алтангадасын өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган нар тус тус оролцож байна.
С.Отгон