УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар саналаа нэгтгэсэн бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тус эвсэлд хүргүүлсэн Засгийг газрыг хамтран байгуулах тухай саналын талаар хэлэлцсэн аж. Тус бүлгийн хуралдаанаар уг саналын талаар хэрхэн шийдсэн тухай албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд МАН-ын бүлгийнхэн мэдээллээ хийсний дараагаар хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөр шийдсэн бололтой.
Б.ЭНХ