-Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
– Тус тэтгэлэгт “Сэрүүлэг”, “Хүрээ”, “Нийгмийн ухааны дээд сургууль”, “Их засаг их сургууль” зэрэг 20 гаруй их, дээд сургуульд 30-аад хүүхэд шалгаруулж авна. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүд гол нь зорилго тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй байх ёстой. Дүн чухал биш. Мөн тухайн сургуульд элсэн орох оюутны эцэг эхтэй гэрээ хийнэ. Гэрээнд танай хүүхэд сургуульдаа сурч чадахгүй хаясан тохиолдолд эцэг, эх төлбөрийг төлнө гэсэн заалт тусгасан байгаа. Тэтгэлгийн бүртгэл маргааш эхэлнэ. Энэ тэтгэлэгээр дөрвөн жилийн хугацаанд нийт 90 хүүхдүүд суралцсан.
– Хөдөө орон нутгийн хүүхүүд яаж энэ тэтгэлэгт хамрагдах вэ?
– Сурагчдын эрдмийн хүрээлэнгийн төлөөлөгчид VI сарын 15-наас хөдөө орон нутгаар явж хоёр хүүхдийг шалгаруулж авна. Эндээс шалгарсан хүүхдүүд орохыг хүссэн сургуульдаа наймдугаар сарын 15-20-ны хооронд Улаанбаатарт ирж шалгалт өгөх болон ярилцлаганд орно.
Ц.Хишиг
àõàõà 2010-04-15 202.126.91.60
øààãàà÷ ÷è àëàààààààààààààààà
Chaaaas da 2010-04-15 203.91.114.3
Huviin ih deed surguulid yamar mal surah ve de