Говь-Алтай хоршооллын загвар аймаг болно

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Говь-Алтай хоршооллын загвар аймаг болно

Говь-Алтай аймагт хоршиж ажиллах, хоршоолол байгуулах хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Тиймээс саяхан бүх сумдад хоршоог хэрхэн байгуулах, уг арга хэмжээг идэвхжүүлэх сургалт зохион байгуулжээ. Тус уулзалтад Монгол Улсын загвар хоршоогоор тодорсон Дарив сумын “Буян-Ундрал” хоршооны дарга, гавьяат эдийн засагч Б.Авирмэд оролцон арга, туршлагаа ярьж, биечлэн уулзсан хүмүүст заавар, зөвлөгөө өглөө. Мөн сумдын Засаг дарга нар бо­лон ком­пани, аж ахуйн нэгж, хоршоол­лын хөдөлгөөнийг санаачлагчдын сургалт семинарыг аймгийн төвд зохион байгуулсан юм. Уг зөвлөгөөнд 230 гаруй хүн оролцон улсын хэмжээнд хор­шооллын загвар аймаг болох зорилт дэвшүүлжээ. Одоо тус аймагт хоршоо байгуулах ажил  эрчимтэй эхэлсэн ба алс хязгаарын Алтай сумд анхны хоршоо байгуулагджээ. Мөн Төгрөг сумд хоршоо байгуулагдаж, энэ сарын 20 гэхэд бүх сумдад хоршоо байгуулагдсан байх гэнэ. Гагцхүү цаг агаарын таа­ламжгүй байдал нөлөөлж байгаагийн ул­маас энэ ажил сунжирч байгаа аж. Жалга довын нэг байснаар амьдрал дээшлэхгүй, ажил урагшлахгүй юм байна гэдгээ мэдэрсэн учир аль ч сумд очсон малчид сэтгэл зүйн бэлтгэлтэй, хамтын хөдөлмөрийн давуу талын ойлголттой байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж