”Атлетико Мадрид” хүснэгтийн гуравдугаар байрт орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

”Атлетико Мадрид” хүснэгтийн гуравдугаар байрт орж ирлээ

Испанийн Ла Лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт явсан "Атлетико Мадрид" клуб өөрсдийн талбайдаа "Малага" клубыг хүлээн авч тоглон 3-1 харьцаагаар буулгаж авсан байна.

Ингэснээр тэд 26 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн юм. Гэхдээ хүснэгтийн дөрөвдүгээр байрт яваа "Валенсиа" клубээс хамааран нэг байр ухарч магадгүй юм. Учир нь "Веленсиа" клуб 12 дугаар тойргийн тоглолтоо хийгээгүй байгаа бөгөөд хэрэв тэд хожил байгуулбал 27 оноотой болж "Атлетико"-гийн дээр бичигдэх боломжтой болно. Харин тоглолтын гоолуудыг талбайн эздээс Тиаго 12, Гриезман 42, Годин 84 дэх минутад тус тус гоолдсон бол эсрэг багийн нэр төрийн ганц гоолыг 64 дэх минутад Круз оруулсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж