Санчир сагсчдыг төлөөлөв

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Санчир сагсчдыг төлөөлөв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өчигдөр(11.23) Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов. Энэхүү хүндтэй зочны нэг бол ОУХМ Т.Санчир байсан. Тэрээр төрийн өндөр түвшний ёслолын арга хэмжээнд сагсан бөмбөгийн тамирчдадаа төлөөлөн уригдан оролцсон нь энэхүү спорт Монголд эрчимтэй хөгжиж буйг харуулсан явдал боллоо.

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж