Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Арваннэгдүгээр сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Мөнгө, санхүүгийн гачигдал үүсэх магадлалтай. Бусдаас тусламж, дэмжлэг хүсэхдээ ичиж, эмээх хэрэггүй. Ажлын ачааллаа өдөр тус бүрт нь тэнцвэртэй хуваарилж, стресс, ядаргаанд орохоос сэрэмжлээрэй. Хайр дурлалын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсч, хосууд хөндийрсөн мэт санагдана. Гэхдээ хайртдаа зориулж гэнэтийн бэлэг бэлдэх, маргаанд буулт хийснээр асуудлыг хялбар шийдэж болно. Бясалгал хийж, өөрийгөө хүмүүжүүлэх гээд оролдоод үзээрэй. Амралтын өдрүүдийг өөртөө зориулж, бүтэн өдөржин орондоо хэвтсэн ч болно.

Үхэр:

Эрх чөлөөг бүрэн мэдрэх долоо хоног. Ямар ч хүлээс таныг барьж дийлэхгүй мэт санагдах болно. Холын зочин хүлээж авах, гэр бүлийн цугларалтанд бэлдэх хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд ухаан бодол, зүрх сэтгэлийнхээ тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Санхүүгийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлж,  мөнгөө хямгатай зарцуулахыг зөвлөе. Найз нөхөд, хамт олны дунд “би”-гээ дөвийлгөх хэрэггүй. Эс бөгөөс бусдын нүдэнд “хөөрүү”, “онгироо” харагдах вий.

Ихэр:

Зугаатай өдрүүд үргэлжилнэ. Өөртөө хэт их хариуцлага хүлээх хэрэггүй. Ногоон өнгийн хувцсаар гангарч, хэв маягаа өөрчлөөрэй. Долоо хоногтоо хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг үдэш бүр унтахын өмнө боловсруулснаар ажлын бүтээмж дээшилнэ. Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа он гартал хойш тавихад гэмгүй.

Мэлхий:

Хувиа хичээх үзлээ түр хойш тавьж, эргэн тойрныхондоо тусламжийн гараа сунгаарай. Найз нөхдийнхөө зөвлөгөөнд онцгой ач холбогдол өгөхийг зөвлөе. Болзоо, албан хэргийн чухал уулзалтанд очихдоо цагаан өнгийг түлхүү сонгоорой. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудалд хянамгай байхыг анхааруулж байна. Өнгөрч буй сард төлөвлөсөн ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн нь амжилт, ашиг орлогод чинь урвуу хамаарна. Гэр орноо засаж тохижуулах, шинэ тавилга худалдан авахад таатай.

Арслан:

Эргэн тойрныхондоо дарамт учруулахаас сэрэмжлээрэй. Та өөрөө ч мэдэлгүй бусдад хэт найдаж, өөрийн ажлаа даатгаснаар тэднийг залхааж мэдэх нь. Сэтгэл санаа тогтворгүй байх тул орой, үдэш ганцаар үлдэж, гуниглахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр ажлын бүтээмж сэргэж, эрч хүч оргилох болно.  Эрч хүч, амьдралын идэвх өндөр байхыг ашиглаж, түр хойш тавьсан ажлаа гүйцээгээд аваарай.

Охин:

Өөрийгөө хамгаалах дархлаа сэргэж, зүрх зүсэм үгс ч сэтгэлийг чинь эмзэглүүлэхгүй. Гэхдээ хайртдаа хөндий, хүйтэн төрхөө харуулах хэрэггүй. Бусдын юу гэж хэлэхийг анхааралгүй өмнөх ажлаа чанартай гүйцэтгэхэд анхаар. Энэ долоо хоногт улаан өнгийн хувцсаар гангарч, дур булаам  төрхөө тодотгоорой. Санаж байгаагүй эх үүсвэрээс мөнгө орж ирснээр орлого нэмэгдэнэ.

Жинлүүр:

Сайхан сэтгэлээрээ “гангарах” долоо хоног. Завгүй ажилтай байсан ч бусдад туслахаас татгалзах хэрэггүй. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” таны хүргэсэн тус хожим эргэж ирнэ. Энэ долоо хоногт шар өнгийн хувцас таныг гэрэлтүүлэх болно. Хөгжилтэй, хөнгөн энэ өнгө таньд эрч хүч урам зориг өгөх болно. Гэнэтийн осол, гэмтэлд өртөх магадлал өндөр байгаа тул зам гарахдаа  заавал ногоон гэрлээр гарч, хурц иртэй зүйлстэй болгоомжтой харьцаарай.

Хилэнц:

Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, зүүд, мөрөөдөл чинь биелэх болно. Төлөвлөгөө гаргаж, ажлаа хойш тавилгүй хийж гүйцэтгээрэй. Удаан хүлээсэн санхүүгийн эх үүсвэрээс мөнгө орж ирнэ. Таны зохион байгуулах чадвар энгийн зүйлс дээрч илэрч, бусдад итгэл төрүүлнэ. Хамт олны дунд нэр хүнд нэмэгдэх боловч хорон хэлтнүүдээс болгоомжлоорой. Гэр бүл, хайртдаа зарцуулах цаг заваасаа хумслах хэрэггүй.

Нум:

Сайхан сэтгэлтэй нумынханд орчлон хорвоо ч сайнаар хандана. Хоосон мөрөөдлөөс бодит амьдрал руу бууж ирэх цаг иржээ. Гэхдээ итгэл найдвараа алдах хэрэггүй. Та сугалаанд ч хожих хэмжээний аз хийморьтой байна. Хайртынхаа төлөө романтик болзоо зохион байгуулж, харилцаандаа анхаарал хандуулаарай. Гэр бүлтэй нумынхан хүүхэдтэйгээ ярилцах цаг иржээ.

Матар:

Гадаад төрх сайтай матрынхан хайр дурлалын шинэ сорилттой тулна. Хуучин харилцаа сэргэх юмуу сэтгэл татсан өөр нэгэнтэй учрах магадлалтай. Энэ нь одоогийн хосын харилцаанд чинь үл итгэх хандлага үүсгэж болзошгүй. Стрессээс үүдэлтэй уур, бухимдлаа аль болох дарж, биеэ барихыг хичээгээрэй. Ажлын орчинд хамт олны харилцаанд таагүй уур амьсгал үүсч болзошгүй. Энэ долоо хоногт сэтгэл санааг уужруулах увидастай тэнгэрийн хөх өнгийн хувцас түлхүү өмсөхийг зөвлөж байна.

Хумх:

Салхи мэт эрх чөлөөт хумхынханд энэ долоо хоног баригдмал, хайрцганд орсон мэт санагдана. Хэнд юугаар туслахаа тунгаахгүй бол хожим эвгүй асуудалд орооцолдож болно. Долоо хоногийн турш зугаацах, гадуур гарах хүслээ барихад хэцүү байна. Хайр дурлалын харилцаанд өөртөө итгэх итгэл, дур булаам байдал нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн хувьд хэрэгцээгээ хангахаас хэтрэхгүй л болов уу.

Загас:

Хязгаарыг давж, өөрийн авьяас чадвараа нээх долоо хоног. Аялал зугаалгын улирал биш ч салхинд гарч сэтгэлээ сэргээхэд гэмгүй. Энэ долоо хоногт та хар өнгийн хувцсаар дур булаам байдлаа тодотгоорой. Хар өнгө биеийн өө сэвийг дарж, гоолиг харагдуулах шидтэйгээс гадна тачаангуй, сонгодог сэтгэгдлийг төрүүлдэг. Мөнгө санхүүгийн хувьд бусдын гарыг харалгүй өөрөө хөдөлмөрлөснөөр хүссэн зүйлээ худалдаж авах боломж гарна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж