Испанийн дугуйчин осолдож, нас барлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Испанийн дугуйчин осолдож, нас барлаа

Саяхан Жиро д’Италиа уралдааны үеэр Бельгийн дугуйчин Войтер Вейландт осолдож, амь насаа алдсан бол өчигдөр бас нэгэн дугуйчин нас баржээ. Гэхдээ уралдааны замд биш өөрийн гараждаа осолдсон байна. Испанийн дугуйчин, “Мовистар” багийн гишүүн Хавьер Тондо машин болон гаражынхаа хаалганы хооронд хавчигдаж, 32 насандаа таалал төгссөн талаар орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ. Ослын үеэр өөр нэгэн хүн түүний хажууд байсан бөгөөд тэрбээр хэрэг явдлын талаар цагдаагийнханд мэдүүлэгөгсөн байна. Тондо машинаа гаражаасаа гаргах гэж байгаад хаалга нь гүйцэд онгойлгүй машиндаа хавчуулсан гэнэ. Ла Вуэлта 2010 уралдаанд зургадугаар байрт шалгарч байсан Хавьер Тондо удахгүй эхлэх Тур де Франс уралдаанд оролцохоор Испанийн өмнөд нутгийн Гранада хотын Сиерра Невада цанын баазад бэлтгэлээ базааж байсан юм. Түүнийг таалал төгссөнд мэргэжлийн дугуйн ертөнцийнхөн маш их гашуудаж байгаагаа илэрхийлж байгаа ба Тур де Франсын аварга Алберто Контадор өөрийн твиттертээ маш их харамсан гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Испанийн дугуйн холбооноос Хавьер Тондо мэргэжлийн дугуйн спортод 14 гараанд түрүүлснийг баталсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж