News.mn-ийг анх байгуулагдсан цагаас нь эхлээд 10 жил уншиж байна. Мэдээллийн сайт ямар байх ёстой вэ гэдгийг Монголд анх харуулж чадсан гэж би танай сайтыг үнэлдэг. Бас араасаа олон “дүү” дагуулсан ч байр сууриа алдаагүйд нь талархдаг. Цахим мэдээллийн ертөнцөд 10 жил цойлсон хэвээр байгааг нь хамгаас илүү сайшаамаар байна. News.mn маргах аргагүй Монголын цахим мэдээллийн орчинд хийгдсэн том өөрчлөлт. Тэнцвэртэй, баримттай мэдээ материал нийтэлж, аль нэг хүн, фракц, нам дагаж “намирдаггүй”-д нь баярлаж явдаг. Цаашид техник, технологийн шинэчлэлээ эрчимжүүлж, илүү сайн ажиллаарай гэж хүсье.
Б.Болдсайхан /Эмч/