Роберт Дадли Европын топ менежерүүдийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Роберт Дадли Европын топ менежерүүдийг тэргүүллээ

Фото: Reuters  
  
Германы Manager Magazin сэтгүүл биржийн Stoxx 50 индекст  хамрагддаг хамгийн өндөр цалин, шагналтай 20 топ-менежерүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Британийн ВР компанийг толгойлдог  Роберт Дадли толгойлсон бөгөөд герман том-менежерүүд жагсаалт давамгайлсан байлаа. Тэд чансааны гуравны нэг нь болжээ.
Өнгөрсөн 2010 оны үр дүнгээр ВР компанийг аравдугаар сараас толгойлсон Роберт Дадли  18,96 сая еврогийн шагнал хүртсэн байсан. Хоёрдугаар байранд нь 12,03 сая еврогийн орлоготойгоор, “Vodafone” гэх теле холбооны компанийн Британийн салбарыг толгойлогч  Витторио Колао бичигджээ. Гуравдугаарт “Banco Santander” банкны ерөнхий захирал Алфредо Сайнз Абад бичигдэв. Түүний орлого €11,81 сая байв.

Чансааны жагсаалтыг уг сэтгүүл Берлиний Гумбольдтын их сургуулийн профессор Йоахим Швальбахын хамт гаргасан юм. Ингээд жагсаалтыг үргэлжлүүлэн хүргэж байна
4.“Nokia” компанийн тэргүүн Стивен Элоп (€11,5 сая),
“Nestle”-гийн Пол Балке (€10,54 сая),
“Puma” компанийн Йохен Зайтц (€9,81 сая)
“Shell”-ийн удирдагч Питер Возер нар үүнл багтсан байна. Хамгийн өндөр үнэтэй топ-менежерүүд нь банкны удирдагч нар бөгөөд тэдний орлого €8,9 саяас €9,33 саяд хүрч байлаа.
Stoxx 50-д багтдаг компаниуд 2010 оны тайлангаар топ-менежерүүддээ цалин, шагнал, опцион зэргийг нэгтгэн  1,1 тэрбум евро төлсөн байна. Энэ нь өмнөх жилийнхээсээ 21 хувиар их байжээ.

Харин DAX индекст ордог компаниуд захирлуудын зөвлөлийн гишүүддээ нийт €519 саяыг төлсөн бол  M-DAX индекстэй компаниуд €300 саяыг топ-менежерүүддээ өгсөн байна. Санхүүгийн хямрал намжсанаар компаниудын өндөр тушаалын ажилтнуудын цалин, шагнал эрс нэмэгдэж эхлэсэн байна. Stoxx 50-ийн компаниудын Захирлуудын зөвлөлийн тэргүүн нар одоо дунджаар жилдээ  €6,2 саяын(2009 онд €5,6 сая) орлоготой байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж