“TEPCO”-гийн тэргүүн харицлага хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“TEPCO”-гийн тэргүүн харицлага хүлээв

Масатака Шимизу    

“Фүкүшима-1” АЦС-ын оператор “Tokyo Electric Power” (TEPCO) компани Японы хоршооллын түүхэн дэх хамгийн том хохирлыг амсчээ. Компанийн хохирол 15,28 тэрбум ам.доллар болсон байна. Энэ бол өнгөрсөн гуравдугаар сард төгссөн санхүүгийн жилийн төгсгөлийн тооцоо гэж The Wall Street Journal мэдээлсэн байв.

Компани “Фүкүшима” станцын хохирлын үр дагавартай тэмцэхэд асар их хөрөнгө зарсан бөгөөд уг станц нь цаашид ажиллах боломжгүй болсон нь санхүүгийн байдлыг улам бууруулжээ. Компани ирэх санхүүгийн жилийнхээ урьдчилсан тооцоог гаргаагүй бөгөөд хувьцааны ноогдол ашиг өгөхөөс татгалзав. Ийм тохиолдол компани анх байгуулагдсан 1951 онд л сүүлийн удаа гарч байжээ.

“ТЕРСО”-гийн тэргүүн Масатака Шимизу  ослын хариуцлагыг хүлээхээ илэрхийлэн албан тушаалаасаа огцрохоор шийдсэн. Түүнийг гүйцэтгэх захирал Тошио Нишизава орлохоор болжээ. “ТЕРСО” ослын улмаас хэлмэгдэгсдэд 25 тэрбум ам. доллар төлөх бөгөөд Засгийн газар нь мөн 24 тэрбумыг Эрчим хүчний үндэсний эвслээс гаргуулна. Компанийг дампууруулахгүйн тулд Японы Засгийн газар төрийн тусгай сангаас 1,6 их наяд иенийн хувьцааг нь худалдан авах гэнэ. Өдгөө төрийн мэдэлд “ТЕРСО”-гийн гурван хувийн хувьцаа байдаг.

“Tokyo Electric Power” Co компанийн хувьцааны 37 хувийг иргэд, 17 хувийг банк, 18 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулагчид, 10 хувийг даатгалын компаниуд эзэмшдэг. Засгийн газрын эх сурвалж өмнө нь “ТЕРСО”-г бүрэн нийгэмчлэхгүй гэж байсан. Мөн тэдэнд хөнгөлөлттэй зээл олгоно гэж байгаа юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж