Ширээний теннисний цомын төлөөх тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.22-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний цомын төлөөх тэмцээн эхэллээ

Монгол Улсад ширээний теннисний спортыг үндэслэгчдийн нэг Д.Санжмятав багшийн нэрэмжит цомын тэмцээн “Оч” клубт өчигдөр эхэллээ. 2011 оноос зохиогдож эхэлсэн энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 12 хүртэлх, 13-15, 16-18, 19-39 болон 40-50, 50-60, 60-с дээш насны ангилалд болж байна. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Ховд, Орхон, Дархан зэрэг аймгаас өсвөр, залуучууд, ахмадын нийлсэн 400 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд маргааш тодорно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж