мужийн Жоплин хотыг дайран өнгөрсөн хар салхины улмаас амиа алдсан
хүний тоо 116-д хүрсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Хот одоогоор
эвдэрч нурсан байшин барилга, үнгэгдсэн цаас шиг болсон автомашинуудаар
дүүрсэн гэнэ. Хотын аврах албаны долоон аврагч амь үрэгдсэн байна. Арав
гаруй км үргэлжилсэн асар хүчтэй шуурга замдаа таарсан бүхнийг
“залгиснаас” хот бүхэлдээ сүйдсэн бөгөөд салхи тогтохгүй байгаа нь
аврах ажиллагаанд саад учруулж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч мужийн
захирагч Жей Никсон сураггүй алга болсон иргэдийг олох аврах
ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Хар салхины үеэр гэмтэж бэртсэн 1150 гаруй иргэдэд яаралтай түргэн
тусламж үзүүлсэн тухай тус хотын нэгэн сонинд мэдээлсэн байна.
Хар салхины улмаас хотын эрчим хүч, цахилгаан холбоо тасарчээ.
Жоплин хотын гал сөнөөх газрын дарга Митч Рендлезийн ярьж буйгаар хотын
дөрөвний нэг хэсэг бүрэн эвдэрч сүйдсэн бөгөөд 50 мянга гаруй хүн орон
гэргүй болжээ. Мужийн хэмжээнд хоёр мянга гаруй байшин барилга эвдэрч
нурсан байна. Хар салхи мөн замдаа Миннеаполис,Миннесота мужийг дайрч,
багагүй хохирол учруулсан гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европт зургаан өдрийн айлчлал хийж буй
энэ үед Холбооны аюулгүй байдлын албанаас гамшиг болсон муж руу
гамшгийн хохирлын хэмжээг тогтоож, тусламж үзүүлэх баг илгээх болсон
тухай Цагаан ордноос мэдээлжээ.
Өнгөрсөн сард Алабама болон өөр зургаан мужид дэгдсэн асар хүчтэй хар салхины улмаас 350 гаруй хүний амиа алдсан юм.