Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын үндэсний бөхийн холбооноос зохион явуулсан "Дундговийн хүчтэнүүд-2014" барилдаан боллоо. Барилдааныг Холбооны тэргүүн Б.Отгонбаяр, дэд тэргүүн Ө.Лхагвасүрэн, нарийн бичиг Ч.Жанлав, тэргүүлэгч гишүүн О.Гантулга, Ч.Зоригт, Ч.Дондог нар зохион байгуулав.
Цэцэрлэгийн насны 32, өсвөрийн 6-18 насанд 5 насны ангиллаар 165 бөх, насанд хүрэгчдийн 96 бөхийн барилдаанууд болсон юм. Аймаг сумын цолтой 96 бөхийн барилдаанд аймгийн арслан Д.Дэлгэрбат, О.Өлзиймөнх, Э.Даш, аймгийн харцага Г.Баяржавхлан нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх уралдуулан барилдсанаас Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Э.Даш долоо даван түрүүлж, аймгийн харцага Г.Баяржавхлан зургаа даван үзүүрлэж, их шөвөгт аймгийн арслан Д.Дэлгэрбат, аймгийн заан Батбаяр нар үлджээ.
Эх сурвалж: http://undesniibukh.mn