Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна. Театр ирэх долдугаар сарын 2-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар “хөшгөө хаана”. Гурван бүлэг, таван үзэгдэлт тус дуурийг анх 1934 онд Д.Намдаг дуулалт жүжиг хэлбэрээр найруулан тавьж, 1942 онд дуурь болгон шинэчилж байв. Тухайн үед дуурийн гол дүр буюу Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж байжээ.
Энэ 48 дахь улиралд УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа амилуулсан юм. Мөн тэд энэ улиралд багтаан ирэх сард “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” балетыг тавихаар бэлтгэж байна.
М.Дөл