Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чэжү хотноо болж байна. Тус тэмцээний 48 кг-ын жинд тулалдаж буй Азийн аварга, ОУХМ Г.Болортуул шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр өчигдөр(11.20) Энэтхэгийн боксчин Саржубала Шамжетсабамтай тулалдаж, 3:0 (39:37, 40:35, 40:36) оноогоор яллаа. Ингэснээр Г.Болортуул шөвгийн наймд шалгарч хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.
Тэрбээр эхний даваанд ТАБНУ-ын Жудих Мбонадег гуравдугаар үед техникийн нокаутаар, дараа нь Боливийн Надиа Барригаг(3:0), Энэхтхэгийн Саржубала Шамжетсабамг (3:0) ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Чэжүгийн рингэнд Монгол Улсын шигшээ багийн ахлах зөвлөх, дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч, ОУХМ Л.Энхбаатар нарын удирдлага дор найман боксчид өрсөлдөж буй. Тэднээс 48 кг-д Азийн аварга, ОУХМ Г.Болортуул, 54 кг-д спортын мастер М.Гүндэгмаа, 57 кг-д спортын мастер Н.Оюун-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарсан юм. Одоогоор Г.Болортуул шөвгийн наймд шалгараад байгаа бол М.Гүндэгмаа, Н.Оюун-Эрдэнэ нар маргааш 1/8-д өрсөлдөх эрхийн төлөө рингэнд гарах юм.
НЭМЭЛТ:
ДАШТ-д оролцсон манай баг тамирчдаас ч хараахан медальд хүрч чадсангүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Ч.БОЛОР