Их цас 10 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Их цас 10 хүний аминд хүрэв

AP Photo/Carolyn Thompson

 

АНУ-ын хойд мужуудад эрс хүйтрэн онц их хэмжээний цас орсны улмаас амь үрэгдэгсдийн тоо хоёроор нэмэгдэн 10 хүрсэн тухай CNN мэдээлжээ.

 

Сүүлчийн хоёр хохирогч нь Буффало хотын сэтгэл, мэдрэлийн эмнэлгийн өвчтнүүд байсан ба эмнэлгийн гадаа салхилахаар гараад төөрсний улмаас осгож нас баржээ.

 

Энэ долоо хоногт АНУ-ын зүүн хойд хэсгээр дайрсан энэхүү байгалийн гамшиг гол гол автозамуудыг хаахад хүргэж, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна.

 

Гэхдээ их цасанд хамгийн их хохирол амсаад байгаа нь Буффало хотын оршин суугчид юм. Тэнд орсон цасны зузаан 2 метр болоод байгаа юм.

 

Тиймээс байшингуудын хаалга цонх цасаар таглагдан  хүмүүс гэрээсээ гарахад хүндрэл үүсээд байна.

 

Их цасанд боогдон зам дээр гацсан 150 тээврийн хэрэгслийн зоригчид болон жолооч нар нь 30 гаруй цагийн турш тусламж хүлээн хүндхэн байдалд ороод байгаа аж.

 

Мөн Үндэсний хөлбөмбөгийн "Буффало биллз" ба "Нью-Йорк Жетс" багуудын тоглолт хойшлогджээ. Тоглолт болохоор товлогдсон байсан "Ральф Уилсон" цэнгэлдэх хүрээлэн 220 мянган тонн цасанд дарагджээ.

 

Ш.МЯГМАР
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж