Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцохгүй

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах  гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцэх юм. Одоогоор Ч.Сангарагчаатай холбогдох хэргийн шүүх хурал хараахан эхлээгүй байна. Шүүх хурал 12.00 цагийн орчимд эхлэх бололтой. Ч.Сангарагчаа давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт тавьсан ч хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учир түүнийг шүүх хуралд оролцуулахгүй байх шийдвэрийг дөнгөж саяхан гаргажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж