Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Украины талын төлөөлөгчдийг Украин Улсын Эдийн засгийн дэд сайд В.Мармазов тус, тус тэргүүлсэн юм. Хуралдаанаар 2004 онд Киев хотноо болсон IV хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн байдал, хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн тухай асуудал хэлэлцэж, хуралдаанаас гарах протоколд талууд гарын үсэг зурав. Мөн ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсад Төрийн айлчлал хийх бөгөөд Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын ээлжит V хуралдаанаар уг айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцсэн байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин