Нийтийн тээврийнхэнг шалгаж эхэллээ | News.MN

Нийтийн тээврийнхэнг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэнг шалгаж эхэллээ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэдэг ээлжит аттестатчилал өнөөдөр эхэллээ.  Нийтийн тээврийн газар болон  Аттестатчлах шалгалт нь хууль дүрэм, стандартын дагуу  нийт 36 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар байнга үйлчлүүлдэг зорчигч иргэдийн санал хүсэлтийг сонсож үнэлгээндээ тусгах юм байна.

Шалгалтын комисст нийслэлийн Захирагчийн ажлын алба,  Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын газрын Тээврийн татварын тасаг, Нийтийн тээврийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэл, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож буй аж.  

Аттестатчилалын эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулах юм. Дараа нь том оврын автобус компаниуд хамруулах аж.
 
Энэ жилийн хувьд зорчигчдын сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээг үзүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг гол үзүүлэлт болгож дүгнэх гэнэ. Тухайн компанийн зүгээс зорчигчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрэн хангаж зохих хэмжээнд үйлчилж чадаж байна уу, үүний төлөө юу хийж байна, нөгөө талаар жолооч кондуктор засварын ажилчид, бусад ажиллагсдын хөдөлмөрийн нөхцлийг хэрхэн хангаж ямар үр дүнд хүрсэнийг шалгах юм байна. 

Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг зохих журмын дагуу авах болно.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

not bus 2010-04-15 221.17.226.22

avtobusaa ehleed shinechleh bish uilchluulegchdee doromjildoggui jolooch konduktartai bval shine huuchin yamar ch avtobusaar zorchson yadadg yum be neeree ted huniig dandaa sohor dogolon hul gargui arhichin tamhichin yaduugaar ni duudaj bdg shuu deee uursduu bayandaa l konduktar hiigeed yavj bv gej deeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee zailaach ee

asuult 2010-04-15 221.17.226.22

avtobus kompaniud irgediin sanal gomdoliig avdag shiidverledeg konduktaruudtaigaa hariutslaga tootdog systemtei bhgui bol ur dun garahgui dee huniig tahir dutuugaar ni dandaa doromjilj bdg jolooch konduktaruudaaa avtobusnaasaa umnu shinechilj zailuulahiig ni zailuulah heregtei shde

Зочин 2010-04-15 122.128.210.180

urilgagui zochnoo avaarai

Avatar

Зочин 2010-04-15 124.158.74.139

энэ ажил хэр үр дүнтэй болох бол доо зайлуул яг нурж унах гэж байгаа жижиг автобуснууд явсаар л байх болно доо хотын соёл гэж алга даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж