Шалгалтын комисст нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын газрын Тээврийн татварын тасаг, Нийтийн тээврийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэл, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож буй аж.
Аттестатчилалын эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулах юм. Дараа нь том оврын автобус компаниуд хамруулах аж.
Энэ жилийн хувьд зорчигчдын сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээг үзүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг гол үзүүлэлт болгож дүгнэх гэнэ. Тухайн компанийн зүгээс зорчигчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрэн хангаж зохих хэмжээнд үйлчилж чадаж байна уу, үүний төлөө юу хийж байна, нөгөө талаар жолооч кондуктор засварын ажилчид, бусад ажиллагсдын хөдөлмөрийн нөхцлийг хэрхэн хангаж ямар үр дүнд хүрсэнийг шалгах юм байна.
Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг зохих журмын дагуу авах болно.
Л.ХАЛИУ