Англид хүний хаягдлаар ажилладаг хамгийн анхны автобус үйлчилгээнд явж эхэлсэн тухай Daily Mail мэдээлжээ.
Уг автобус нь “Bio-Bus” нэртэй, 40 хүний суудалтай, биометан хийгээр ажилладаг юм байна.
Энэхүү биометан хийг нь хийн эрчим хүчний компани GENeco-гийн Wessex нэртэй ус цэвэрлэх байгууламжид боловсруулан гаргаж авдаг ба жорлонгийн болон бусад хаягдал бохирын ус, хүнсний хаягдлыг ашигладаг юм байна.
Нэг сав биометан хий нь таван хүний нэг жил ялгаруулах бохирын хэмжээний тэнцэх ба түүгээр цэнэглэсэн автобус 305 километр замыг туулах аж.
Тус компанийн захирал “Анхдагч болон бүтээгдэж буй энэ тээврийн хэрэгсэл агаарын чанарыг сайжруулах, хүний ялгадсыг үр ашигтай ашиглахад том дэвшил боллоо. Энэхүү автобусын ашиглаж эхэлснээр Английн хотуудын агаарын чанар эрс сайжирч, эдийн засагт ч ихээхэн хэмнэлт болно” хэмээн мэдэгдсэн юм.
Английн Бристолд байрлах "Avonmouth" бохир ус цэвэрлэх байгууламжинд жилд 75 сая метр куб бохир ус, 3500 тонн хүнсний хаягдал хүлээж авч боловсруулдаг юм байна.
Т.БИЛГҮҮН