Монголын гэр оронгүй, өнчин хүүхдүүдэд бэлэг хүргэхээр дөрвөн залуу Английн Норвик хотоос автобус хөлөглөн гарна. 14 орны хилийг гатлан давхиж ирээд Улаанбаатарт хоёр хонох бөгөөд автобусаа эздэд нь бэлэглэнэ. “Зүгээр нэг адал явдалт аялал хийх биш ямар нэг хүмүүнлэгийн сайн үйлс бүтээе гэж бодсон юм” хэмээн тэд ярьж байна.
Залуус хэлний бэрхшээлтэй тулгарахаас эмээж байгаа. Тэд зарим нэг орос үгнүүдийг сурч эхэлжээ. Бас аль нэг улсын хилээр нэвтэрч орохын тулд тодорхой хэмжээний хахууль мөнгө өгөх болдог тухай туршлагатай аялагчид тэдэнд зөвлөсөн гэнэ. Тэд гэрээсээ ирэх долдугаар сарын 9-нд гарна. Франц, Герман, Австри, Унгар, Румынь, Болгар, Иран, Узбекстан, Киргизстан, Казакстан, Орос зэрэг 14 улсаар дайран Монголд ирнэ. Аяллын багийн гишүүд болох Лаура, Ричард, Уоллер, Болгер нар 25-34 настай.