Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ажилчин, албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төвд оршдог Буурын голыг цэвэрлэлээ. Буурын гол нь 60-аад оны үед ус ихтэй, усанд нь ондатр үржиж байсан гэж хөгшчүүл ярьдаг. Харин одоо ус нь эрс багасч, машинтай иргэд машинаа угааж, голын эргээр зугаалагчид хог хаягдлаа хаяснаас ихээхэн бохирдсон байна. Цэвэрлэгээний үеэр голын эрэг болон уснаас архины шил, гялгар уут, шуудай, төмөр, машины тосны сав, хуучин гутал ихээр гарч байсан нь даанч дээ гэх сэтгэл төрүүлж байсан юм.Энэ үеэр бараг тонн гаруй хог хаягдал гаргаж, голын усаа ариутгасан байна.