Украины дотоодын дүрвэгсэд 466 мянга хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Украины дотоодын дүрвэгсэд 466 мянга хүрчээ

 

Украины нийгмийн бодлогын орлогч сайд Виталий Мужчинин одоо тус улсын дотор шилжин дүрвэгсэдийн тоо 466 мянгад хүрээд буйг мэдэгдэв.

 

“Өнөөдрийн байдлаар шилжин дүрвэгсдийн тоо 466 мянган хүн болж байна. Тэдний 212 мянгыг  бүртгэлд хамруулснаас 20 мянга нь Киев хотод байна” гэж Мужчинин хэлэв.

 

Үүнээс өмнө, Украины сөргөлдөөний улмаас Оросын нутаг дэвсгэрт 814 мянган хүн дүрвэн орж ирсэн гэж  НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий  Чуркин  мэдэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж