1964 онд домогт хамтлагийн АНУ-д хийсэн тоглолтын үеэр өсвөр насны нэгэн хүүгийн авсан гэрэл зургуудыг Софибигийн дуудлага худалдаагаар худалдаалах гэж байна. Урьд өмнө нийтийн хүртээл болж байгаагүй эдгээр зургуудыг 100 мянган ам.доллар давсан үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Хар, цагаан энэ зургуудыг 50 шахам жил харцганд хав даран хадгалжээ.
Вашингтон хотод амьдардаг Майк Мичель алдарт дөрвөлийг Америкт анхныхаа тоглолтыг хийхээр ирэх үед 18 настай байжээ. Одоо тэрбээр гэрэл зурагчнаар ажилладаг. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр авсан зургууд ч түүний цуглуулгад бий. Найзууд нь эдгээр зургуудаа үнэ хүргэн зарахыг түүнд санал болгон, ятгажээ. Эдгээр нандин зургуудаар Лондон, Нью-Йорк хотуудад үзэсгэлэн гаргасны дараа долдугаар сарын 20-нд дуудлага худалдаанд оруулна.