Ливаны парламент ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 16 дахь удаагаа хойшлууллаа. Дараагийн санал хураалтыг арванхоёрдугаар сарын 10-нд явуулахаар болжээ. Ирц бүрдэхгүйгээ байгаагаас ийнхүү олон дахин хойшлуулж байгаа тухай The Daily Star дамжуулжээ.
Лаваны ерөнхийлөгчийн суудал нь 2014 оны тавдугаар сараас хойш сул байгаа юм. Хамгийн анхны санал хураалт дөрөвдүгээр сард болоход гол өрсөлдөгч Самир Жажа ялахад хангалттай санал авч чадаагүй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР