“Севол”-ийн компанийн захиралд хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

“Севол”-ийн компанийн захиралд хорих ял оноожээ

 

Өмнөд Солонгосын Куанжу хотын шүүхээс “Севол” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн гүйцэтгэх захирал Ким Хан-сикт 10 жил шоронд хорих ял оноолоо. 71 настай Ким Хан-сикийг “Севол” хөлөг онгоцны багтаамжийг хууль бусаар нэмэгдүүлэх, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгосон хэмээн буруутгажээ. Мөн түүнийг” Чонхэжин Марин” компаниас 2.6 сая ам.доллар завшсан хэрэгт сэжиглэн шалгасан байна. Харин Ким Хан-сик нь компанийн эзэн Ю Бён-уны удирдлагаар ажилладаг хэмээн хэргээс бултуулахыг хичээж байсан гэнэ. Ю Бён-Уныг баривчлахад цагдаагийн газраас Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан юм. Гэвч түүний цогцосыг өнгөрсөн зургадугаар сард олжээ.

 

Куанжу хотын шүүхээс “Севол” хөлгийн осолд буруутгасан 10 хүний хэргийг хэлэлцсэний зургаа нь  Чонхэжин Марин” компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан аж. Үүнээс нэг хүнийг цагаатгаж, үлдсэн есөн хүнд нь тэнсэн харгалзахаас зургаан жил шоронд хорих хүртэл ял шийтгэжээ. Шүүхээс өнгөрсөн долоо хоногт “Севол” хөлгийн ахмад И Жун-сукийг өнгөрсөн албан үүрэгтээ хайхрамжгүй хандаж, олон хүний амь насыг хохироосон хэрэгт шүүхээс 36 жил шоронд хорих ял оноосон билээ.

 

476 хүнтэй “Севол” хөлөг онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сард Жиндо арлын ойролцоо осолдож живснээс 304 хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Sky news

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж