Австралийн инженерүүд Өмнөговь аймаг дахь Ухаа Худагийн нүүрс боловсруулах үйлдвэрт цахилгаан эрчим хүчний шинэ технологи нэвтрүүлжээ. Хятад Монголын хилийн заагт байрлах Ухаа Худаг нүүрсний орд Өмнөговь аймагт илэрсэн анхны томоохон хэмжээний нүүрсний орд юм. “Энержи Ресурс” олон улсын консорциумын эзэмшдэг тус ордын нүүрс олборлож баяжуулах төсөл цаг тутам 800 тонн нүүрс олборлож, Хятадын зах зээлд нийлүүлдэг.
Ухаа Худаг төслийн хүрээнд Австралийн цахилгаан эрчим хүчний төхөөрөмж суурилуулагч компани шинэ технологи бүхий төхөөрөмж суурилуулж, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж байгаа юм байна. Төслийг хэрэгжүүлэгч менежер Стивен Жаго, Австралийн барилга дизайны “Сежмен” компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс боловсруулах, баяжуулах үйлдвэрийн зураг төслийг гүйцэтгэж байна. Цахилгаан эрчим хүчний төхөөрөмж суурилуулахад 10 сая ам.доллар зарцуулсан бөгөөд төслийн инженерүүд тус бүрдээ 30-40 нутгийн иргэнийг сургаж дадлагажуулсан байна.
Н.Энх