Хуульчийн мэргэжлийн шалгалт дууслаа

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Хуульчийн мэргэжлийн шалгалт дууслаа

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Хуульзүйн яам, Хуульзүйн үндэсний хүрээлэн хамтран энэ сарын 12-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Шалгалтын хувьд сорилгын ба бодлогын хэсгээс бүрдсэн бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалтыг удирдлага болгон гурван шалгагчийн дундаж оноогоор нийтдээ бүх гүйцэтгэлийг ажлын 5 хоногт багтаж үнэлж дуусган хариуг мэдэгдсэн байна.

Энэ удаагийн шалгалтад 1698 эрх зүйч оролцож, 747 хүн сорилгын шалгалтад тэнцэн бодлогын шалгалт өгсөн юм.  

Шалгалтыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах цахим спортын төвүүдэд нэгэн зэрэг авсан байна. Энэ удаагийн шалгалтын зохион байгуулалтад хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, нарийвчлан журамлаж цахимаар анх удаа авсан юм.

Мөн “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хөтөлбөр, Хэрэглэгчийн мэдээллийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ зэрэг долоон байгууллага оролцож иргэний нийгмийн хөндлөнгийн хяналт тавьж ажилласан байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж