Египетийн экс ерөнхийлөгчийг цаазлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Египетийн экс ерөнхийлөгчийг цаазлахыг шаардав

Мохаммед Мурси
Фото: STR / AFP

 

Египетийн ерөнхий прокурорын газраас тагнуулын хэргийн сэжигтнүүд болох ерөнхийлөгч асан Мохаммед Мурси болон “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний өөр 35 лидерт цаазаар авах ял өгөхийг шаардсан тухай  MENA агентлаг дамжуулав.

 

Прокурор шүүх хурал дээр хэлэхдээ, “Мурси ба түүний туслахууд гадаадын тусгай албаныханд тухайлбал, Ираны тагнуулд нууц баримт бичиг дамжуулж байсан”  гэлээ. Мөн тэднийг ХАМАС хөдөлгөөнийхэнтэй хамтран ажиллаж улс орны байдлыг бусниулахаар оролдсон гэж буруутгав.

 

Мурси өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Шүүхийн дараагийн хуралдаанууд  арваннэгдүгээр сарын 26-нд үргэлжилнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж