УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 14.30 цагт хуралдахаар болсон байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх юм. Харин үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм байна. Намынхаа ҮЗХ-ноос олонхын дэмжлэг авсан Ч.Сайханбилэгийг АН-ын бүлгийн 19 гишүүн дэмжсэн ба МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Харин өнөөдөр болох Байнгын хороо, чуулганы хуралдаанаар Ч.Сайханбилэг 28 дахь Ерөнхий сайд болох уу, өөр хувилбар гарч ирэх үү гэдэг нь шийдэгдэнэ.
С.ОТГОН