Цасны улмаас 50 нислэг хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Цасны улмаас 50 нислэг хойшлогдлоо

© Flickr/ srqpix

 

АНУ-д орсон их хэмжээний цасны улмаас Буффало хотын Ниагарагийн нисэх буудлын 50 нислэг хойшлогдов. Америкийн хэвлэлийн мэдээгээр тус орны хойд мужуудад ихээхэн хэмжээний цас орсны улмаас зарим газар цасны зузаан 1 метр хүрсэн байна.

 

Цасны улмаас  Нью-Йорк мужийн автын гол замын 200 км гаруй хэсэг  хаагдсан байна. Баффалогаас бусад хотуудад нислэг хаагдаагүй байна. Цасны улмаас зургаан хүн амь үрэгджээ. Тэдний гурав  нь цас малтаж байгаад  зүрх нь ачаалал даалгүй нас баржээ. Харин нөгөө гурав нь цаснаас үүдэлтэй замын хальтиргаа ихэссэнтэй холбоотойгоор замын ослоор нас барсан байна.

 

 

Байгалийн энэхүү гамшигт үзэгдэл зүүн хойд ба дундад мужуудаар дайрна гэж цаг уурчид мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж