AP Photo
"Гондурасын Мисс -2014"-ийн эгчийнх найз залуу хоёр эмэгтэйг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Тэр этгээд найз бүсгүйгээ өөр хүнтэй бүжиглэлээ гээд буудан хөнөөсний дараа зугтаж байсан дүүг нь бас буудан хөнөөсөн гэнэ. Софиягийн найз залуу Плутарко Руис (Plutarco Ruiz) аллага үйлдснээ хүлээн, цагдаа нарыг хэргийн газартаа аваачжээ. Тэнд хоёр бүсгүйн цогцсыг булсан байсан байна.
Арван есөн настай Мария Хосе Альварадо өнгөрсөн дөрөвдүгээр сард "Гондурасын Мисс" болсон ба өчигдөр Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор Лондон нисэх ёстой байжээ.
Гондурасын гэмт хэргийн төвшин дэлхийд хамгийн дээгүүр ордог бөгөөд 2012 оны мэдээгээр 100 мянган хүнд 85 аллага ногдож байгаа гэсэн судалгаа гарсан байна. Бүх аллагын 70 хувь нь хар тамхины наймаатай холбоотой байдаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР