Согтуугаар автомашин жолоодож, айлын гэр дайран, хоёр хүний амь нас хохироосон хэрэг өнгөрсөн шөнийн 02.00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд гарчээ. Төв аймгийн харьяат Б гэгч согтуугаар Land Cruiser маркийн автомашин жолоодож явсан байна. Гэрт байсан 29 настай эмэгтэй, найман настай охин газар дээрээ нас барж, 11 настай хүү хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Аймгаас мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн шөнө Баян-Өнжүүл сумыг зорьжээ. Тэд одоогоор аймагтаа ирээгүй учир мэдээлэл өгөх боломжгүй байв.
С.Отгон