Увсынхан гадаадад бизнес аялал хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Увсынхан гадаадад бизнес аялал хийжээ

Увс аймаг дахь Мерси-Кор Монгол Олон улсын байгууллагын дэмжлэг, бизнес эрхлэгчдийн саналын дагуу жижиг үйлдвэрлэл бизнес эрхлэгч 10 хүн Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны төв Урумчи хотод бизнес аялал хийгээд иржээ.

Уг аялалд гутал болон зөөлөн оёдол, газар тариалан барилгын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс оролцсоны дотроос малын өлөн боловсруулах, газар тариалан эрхлэх талаар уйгагүй хөдөлмөрөөрөө үр дүнд хүрч яваа өрх толгойлсон эмэгтэй П.Янжин олз омог дүүрэн явж ирсэн тухайгаа ярьжээ. Тэрбээр 1994 оноос эхлэн бог малын өлөн гэдэс боловсруулан гадаадад гаргах үйл ажиллагаа эрхэлж туршлагатай болсон бол 2007 оноос газар тариаланд мөн хүчээ сорьж анхлан 700 бут тариалж, өнгөрсөн оноос жимс хурааж мөн жил бүр 10-30 тонн төмс хүнсний ногоо хурааж зах зээлд нийлүүлдэг болсон байна. Одоо 15 га талбай шинээр авч боловсруулан хадлан тэжээл, чацаргана тариалж байгаа ажээ. П.Янжин энэ удаагийн бизнес аяллаар ШУӨЗО-оос газар тариалангийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор гадаадад экспортолдог тусгай баталгаатай хашаа барих төмөр тор, чацарганы шүүс болон үр ялгах машин, варень хийх, хуушуур хайрах зайдас шарах машин, бороожуулагч техник, хүлэмжийн байгууламж зэрэг техник хэрэгсэл авч ирсэн байна. Тэрээр одоо газар тариалангийн ажилдаа шуурхайлан орж, мод жимс ногоогоо тариалах ажлаа хийж байна. Энэ аялалд явсан хүмүүс хатуу эдлэл буюу булигаар оёх машин, дархан мужааны нарийн багаж болон туслах бараа материал авчээ. Тус аймаг дахь Мерси Кор Монгол ОУ-ын байгууллага аймагтаа жижиг дунд үйлдвэр байгуулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд эдийн засгийн мэдлэг дадлага эзэмшүүлэх, үйлдвэрлэл эрхлэх зэрэгт ихээхэн санаачилгатай ажиллаж, аймгийн шилдэг ТББ болж чадсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж