“Джитал фото төв”-ийн 10 жилийн ойн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо.
Тус тэмцээн 4 насны ангилалд зохиогдсон бөгөөд 7 хүртэлх насанд охидоос Ц.Анударь, хөвгүүдээс Б.Тэргэл, 9 насныханд Ү.Нарансолонго, Э.Энх-Од, 11 насанд С.Тамир, А.Эрхэмбаяр, 12-18 насныханд Ц.Нямжав, Б.Очирсүх нар түрүүлжээ. Мөн өсөх ирээдүйтэй хамгийн бяцхан шатарчны тусгай шагналыг Ц.Эрдэнэ-Ундрах, Б.Эсэн нар хүртжээ.
Ч.БОЛОР