Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Цомын эзнээр тодров

Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан спорт наадам 2014 оны 11 сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү спортын наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн 6 төрлийг хамарч, 15 байгууллагын 230 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорьсноос Соёмбо даатгал компанийн Б.Цамбадэлгэр ахлагчтай баг тамирчид хүчтэй өрсөлдөн 3 төрөлд алт, 2 төрөлд мөнгөн медаль багаараа авч медалийн тоо, оноогоороо тэргүүлэн аваргын цомын эзэд боллоо.

Манай тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, дартсийн төрлүүдэд багаараа алтан медаль, хөл бөмбөгийн болон сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид багаараа мөнгөн медалийг хүртлээ. Ийнхүү Соёмбо даатгалынхан 2011 онд цомын эзэн болсон амжилтаа улам бататган энэ оны цомыг авч, даатгалын салбарын 80 жилийн ойн Спорт наадмын цомыг үүрд хадгалахаар болсон.  Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчин ОУХМ Т.Санчир шилдэг довтлогч, дартсийн тамирчин Д.Эрдэнэчимэг шилдэг тамирчин  шагналыг тус тус авсан.

Олон медаль, шагналын хурыг буулгасан цомын эзэн бидний эгнээнээс ОУХМ Т.Санчир, ширээний теннисний улсын аварга Б.Энхжин нар 2014 оны Азийн спортын наадамд амжилттай оролцсон билээ.

Б.ИРМҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж