Чуулганы хуралдааныг цуцлав

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг цуцлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч бүр хуралдахгүй болж цуцлагдлаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Чуулган хуралдахгүй боллоо” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Зоригт “УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы хуралдаан цуцлагдлаа” хэмээн жиргээд байна.

Ерөнхий сайдыг зөвшилцөх асуудлаас болж, нам, эвслийн бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй нь эцсийн дүндээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цуцлахад хүргэж байж мэдэхээр байна. Хэдийгээр өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд дээрх асуудал багтаагүй боловч Хүүхэд, харах үйлчилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч Ерөнхий сайдын асуудал хэлэлцэх асуудлаас ийн холдуулж байх шиг.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж