Музей техникийн ажилтнууд уулзалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Музей техникийн ажилтнууд уулзалдлаа

Соёл урлагийн байгууллагын бодлого чиглэл, сумдын  хүн амд соёл урлагийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй соёлтой хүргэхэд музей техникийн   ажилтнуудын оролцоо биет бус өвийг  хэрхэн  олж  илрүүлэх,  хамгаалах  зорилготой  сургалт, зөвлөгөөнийг Завхан аймгийн сумдын музей техникийн ажилчдад зориулан   аймгийн   БСГ,  Музей  хамтран зохион байгууллаа. 

Тус сургалт, зөвлөгөөнөөр соёл урлагийн байгууллагын бодлого чиглэл,  биет ба биет бус өв, түүнийг бүртгэх, аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, БМСангийн  өнөөгийн  байдал,  цаашид тулгамдсан асуудал,  соёлын биет бус өв түүний өвлөгчийг бүртгэл судалгааны арга зүй болон  музейг  сургуультай  хэрхэн  холбож  ажиллах талаарх сэдвийг хөндөн ярилцсан  юм.
 

Б.Мягмарсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж