Монгол авлигын төвшингөөр дэлхийд хоёрт жагсдаг

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Монгол авлигын төвшингөөр дэлхийд хоёрт жагсдаг

Авлигатай тэмцэх ашгийн бус Transparency International байгууллага 2013 оны дэлхий нийтийн авлигын барометрийг 107 улс орны иргэдийн дунд явуулсан судалгаагаар гаргажээ. Харамсалтай нь хамгийн их авлигад өртсөн орноор нэгд Либери, хоёрт Монгол орсон байна. 

“Хамгийн их авлигатай улс орнууд газар нутаг, хүн амын тоогоороо харилцан адилгүй, ихээхэн ялгаатай гэж тайланд өгүүлсэн байна. Мексик, Нигери, ОХУ гэхэд л 100 гаруй сая хүн амтай бол Монгол Улс дөнгөж 3.2 сая хүн амтай” гэжээ.

Ингээд хамгийн их авлигад идэгдсэн эхний таван орны гол үзүүлэлтүүдийг жагсаасныг хүргэе.

1. ЛИБЕРИ

     -Тус улсын судалгаанд оролцсон иргэдийн 86 хувь нь авлига их   байгааг хүлээн зөвшөөрчээ.  

         -Төрийн албан хаагчдын 67 хувь нь авлигад автсан.

         -Цагдаагийн албан хаагчдыэ 94 хувь нь авлигад автсан.
         -Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 оны байдлаар 673 ам.доллар

Судалгаанд хамрагдсан Либерийн иргэдийн олонхи нь төр, засаг нь хувийн сонирхлын үүднээс цөөн хэдэн аж ахуйн нэгжид үйлчилдэг гэж үзжээ. Мөн иргэдийн 96 хувь нь хууль тогтоох байгууллагаа авлигад идэгдсэн гэж үзсэн бол 86 хувь нь авлигатай тэмцэх төр, засгийн тэмцэл хоосон уриа лоозон байсан гэж үзсэн байна.

Саяхан Ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф авлигад буруутгаж Ерөнхий аудитороо ажлаас нь халжээ.

2. МОНГОЛ

         -Иргэдийн 86 хувь нь авлига ноцтой хэмжээнд очсон гэж үзсэн.

        -Төрийн албан хаагчдын 77 хувь нь авлигад автсан.

        -Цагдаагийнхны 66 хувь нь авлигад автсан.

        -Нэг хүнд ногдох ДНБ 5,372 ам.доллар /2012 оны байдлаар/

Монгол Улсын эдийн засаг 12.3 хувиар өсч 2012 оны үзүүлэлтээр дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орны нэгд тооцогдож байв. Гэвч авлигал Монголын тасралтгүй хөгжилд аюул учруулж байгааг олон улсын байгууллагууд тодорхойлжээ.

Монголчуудын 53 хувь нь сүүлийн хоёр жил авлига өсч байгаа гэсэн байна.

3. ВЕНЕСУЭЛ

        -Иргэдийн 83 хувь нь авлига байгааг хүлээн зөвшөөрсөн

       -Цагдаагийнхны 83 хувь нь авлигад идэгдсэн.

       -Нэг хүнд ногдох ДНБ 13 666 ам.доллар /2012 оны байдлаар/
   

Венесуэлийн социалист ерөнхийлөгч Уго Чавесийн үед ч,  түүний залгамжлагч Николас Мадурогийн үед ч авлигал тус улсын хамгийн том асуудал байсаар иржээ. Тус улсын судалгаанд оролцогчдын 79 хувь улс төрийн албан тушаалтнуудын дунд авлигал хамгийн их байна гэжээ.

4. ЗИМБАБВЕ               

         -Иргэдийн 81 хувь нь авлига байгааг хүлээн зөвшөөрсөн

         -Төрийн албан хаагчдын 70 хувь нь авлигад идэгдсэн

         – Цагдаагийн албан хаагчдын 86 нь авлигад автсан –

         -Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 559 ам.доллар /2012 оны байдлаар/

5. МЕКСИК              

         -Судалгаанд оролцогчдын 79 хувь нь авлига байгааг хүлээн зөвшөөрсөн.

         -Төрийн албан хаагчдын 87 хувь нь авлигад автсан.

         -Цагдаагийн байгууллагын 90 хувь нь  авлигад автсан.
        -Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 оны байдлаар 15.312 ам.доллар

Эдгээр таван улс орн дараа Парагвай, ОХУ, Нигер улсууд оржээ. Эндээс харахад шинэчлэлийн Засгийн газар эрх барьсан 2013 онд Монгол дэлхийн авлигын байраар хэд урагшилж, хоёрдугаарт орсон байна.

Авлигын энэ өндөр үзүүлэлт Монголын ардчилал, хөгжил дэвшлийн замд саад болсоор байна гэж олон улсын байгууллага үзжээ.

Г.ГЭРЭЛ

Эх сурвалж: gereg.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж