“Грэмми” шагналтан тувачуудын эд зүйлийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“Грэмми” шагналтан тувачуудын эд зүйлийг хулгайлжээ

Тувагийн хөөмий “Алаш” хамтлагийнхан АНУ-д тоглолт хийж байх үеэр тэд хулгайн халдлагад өртжээ. Энэ тухай “Тува-Онлайн” мэдээлсэн байна.

Азийн соёлын наадмын хүрээнд “Алаш” хамтлаг тоглолт хийж байх үеэр энэ хэрэг гарсан гэнэ. Тавдугаар сарын 15-нд Нью-Мексико хотын дэн буудалд хоноглох үеэр тэдний бүх хөгжмийн зэмсэг, концертын хувцас биеийн байцаалт, визийг  хулгайч нар хамаад явжээ. Зарим жүжигчид сольж өмсөх хувцасгүй болсон гэнэ.  Гэхдээ жүжигчид дараагийн өдрийн тоглолтоо яаж ийгээд хийсэн гэнэ.

“Алаш” хамтлаг 1999 онд байгуулагдсан ба дэлхийд нэртэй болсон Тувагийн хөөмийн ансамбль ажээ. Тэд 2008 онд Bela Fleck and the Flecktones хамтлагийн “Jingle Of The Way” цомгийн бичлэгт оролцож, жилийн дараа нь “Шилдэг хөгжмийн хамтлаг” номинациар “Грэмми” шагналыг авч байсан юм. Хөөмий нь Монгол, Сибирь, Түвдийн ард түмний уламжлалт урлаг юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж