А.Мэндбаярыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

А.Мэндбаярыг шүүх хурал хойшиллоо

Налайх дүүрэгт нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө гарсан билээ. Талийгаач М.Эрхэмбаярыг түүний танил А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Харин А.Мэндбаярт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхийн танхимд хэлэлцэх байсан ч хурал ирэх сарын 3-ны өдөр хүртэл хойшилжээ. Учир нь хохирогчийн нэг өмгөөлөгч хуралд давхацсан гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй бол нөгөө өмгөөлөгч нь хүүхдээ гадаадад эмчлүүлж байгаа ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж