Орхон аймгийн удирдлагаас орон нутагт цэцэрлэгийн зориулалтаар баригдсан боловч өөр чиглэлээр ашиглагдаж байгаа объектуудыг зориулалтын дагуу /цэцэрлэгийн/ ашиглах шийдвэрийг гаргаж Бялзуухай, Дэгдээхий, Оюу гэсэн цэцэрлэгүүд нээлтээ хийж хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдэрсэн. Энэ ажлын үргэлжлэл болж өнөөдөр 140 хүүхдийг шинээр бүртгэж “Одод” цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийг орон нутгийн санхүүжилтээр 140 сая төгрөгийн их засварыг “Сэхүүн чоно” ХХК гүйцэтгэсэн. Мөн орон нутгийн санхүүжилтээр 96.634.000 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цэцэрлэгийн эд хогшил, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг шинээр авч өглөө.
140 хүүхдийн орон тоотойгоор, 27 багш ажилчидтай “Одод” цэцэрлэг Эрдэнэт хотын Уурхайчин багт шинээр үүд хаалгаа нээж байна.
Эх сурвалж: http://erdenet.mn