Сирийн ерөнхийлөгчид хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Сирийн ерөнхийлөгчид хориг тавилаа

Европын холбоо Сирийн ерөнхийлөгч  Башар аль-Ассадыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг хүчээр тараах арга хэмжээ авсных нь төлөө хориг арга хэмжээ авах гэж байна. Бруссель хотноо чуулган Европын сангийн сайд нарын уулзалтаар Ассадад гадаадад зорчихыг нь хориглож, хөрөнгийг нь хураах хориг тавихаар хэлэлцжээ. Европын холбоо Сирийн ерөнхийлөгчийн ах, дүү, үеэлүүд зэрэг тойрон хүрээлэгчдэд хэдийн хориг тавиад байгаа билээ.  Өнгөрсөн бямба гаригт   Хомсд аюулгүй албаныханд буудуулж амиа алдсан эсэргүүцэгчдийг оршуулах  гашуудлын үеэр мөн таван иргэн буудуулсан байна. Нийт үндэстнийг  хамарсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр дор хаяж 44 иргэн амиа алдсан гэж гэрчүүд үзэж байгаа бол Сирийн Засгийн газар амиа  алдагсдын тоог нуун дарагдуулж зэрлэг балмад арга хэмжээгээ  зэвсэглэсэн алан хядагчидтай тэмцэж буй арга гэж тайлбарлаж буй ажээ.

Харин хүний эрхийн төлөө тэмцэгч хөдөлгөөнийхний үзэж буйгаар өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш 850 гаруй энгийн номхон иргэн амиа алдаж, хэдэн мянган хүн баривчлагдан хоригдож байгаа юм байна.  Өнгөрсөн лхагва гаригт Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын  явуулж буй зэрлэг балмад бодлого, хүний эрхийг зөрчсөн гэмт хэргийн  хариуд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүнд хориг арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж