AP Photo/Sebastian Scheiner
Иерусалимын сүмд амь үрэгдэгсэн гурван хүний хоёр нь АНУ-ын, нэг нь Их Британийн давхар харъяалалтай байжээ. Энэ тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлсэн ба англи хэлний еврейн шашны сүмийн нэг раввин тэдний дунд байлаа.
Халдлага мягмар гаригийн өглөө Иерусалимын баруун хэсгийн Хар-Ноф дүүрэгт болсон юм. Зүүн Иерусалимын хоёр палестин хүн хутга мэс, сүх, гар буугаар зэвсэглэн сүмд мөргөл хийж байхад дайран орж аллага үйлджээ. Хоёр террористыг цагдаагийнхантай буудалцах үеэр устгасан байв.
Аллагын хариуцлагыг “Палестиныг чөлөөлөх ардын фронт” хүлээхээ мэдэгджээ. Түүгээр зогсохгүй “Палестиныг чөлөөлөх ардын фронт” хөдөлгөөний удирдлага “Сионист дэглэмийн Палестины ард түмний эсрэг хийж байгаа гэмт хэрэг. Аль-Акса сүмийг бузарласны хариу” гэж хэлсэн байна. Хэт даврагсад халдлагаа үргэлжлүүлэхийг уриалаад Палестины нутагт еврей нар байх ёсгүй гэжээ.
Палестины автономын тэргүүн Махмуд Аббас мөргөлийн байранд нь еврей нарт халдсаныг эрс буруушаав. Мөн тэрээр энгийн хүмүүсийг алж талахыг буруутгаж байна гэв.
ТАСС/ЕРА/MIRI TSACHI
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ халдлагын хариуцлагыг ХАМАС бүлэгт өгсөн бөгөөд хариу барихаар амлажээ. “Еврей нарыг зэрлэгээр хөнөөсөнд бид хатуу хариу өгнө” гэж тэр хэлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР