@Narantsogt Ус уувал өөдрөг болно

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

@Narantsogt Ус уувал өөдрөг болно

Narantsogt Damdinsuren facebook хуудсандаа дараах сонирхолтой зөвлөгөөг нийтэлжээ.

АНУ-ын Массачусетс муж улсын Тафта их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгааны явцад өдөрт уусан усны хэмжээ сэтгэл санаанд шууд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Эрдэмтдийн явуулсан туршилтад 31 оюутан оролцсон бөгөөд тэднийг хоёр бүлэгт хуваасан байна. Эхний бүлгийнхнийг 60-75 минутын турш аэробикээр идэвхтэй хичээллүүлэх явцад тэдэнд хангалттай ус өгөөгүй байна. Харин хангалттай хэмжээгээр ус ууж байсан нөгөө бүлгийн оюутнуудтай харьцуулахад тэд илүү ихээр ядарч, сэтгэл санааны дарамтыг илүүтэй мэдрэн, бүр уур уцаартай болж байжээ.

Эрдэмтэд бие организм дахь шингэний дутагдал сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан байна. Судалгааны дүнд их бага ямар нэгэн хэмжээгээр шингэн дутагдах нь сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Харин хүмүүсийн олонх нь өдөрт уух хэмжээнээс бага хэмжээний ус уудаг болохыг эрдэмтэд тэмдэглэн хэлсэн байна.

Тэгвэл сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд өдөрт хэдэн аяга ус уух ёстой вэ? Өдөрт 8-аас 9 аяга ус уух нь Хамгийн зохистой хэмжээ гэнэ."Өдөрт найман аяга ус уувал ямар ч муу нөлөө байхгүй" гэж эрдэмтэд хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж