Боловсрол, шинжлэх ухааны яам салбарт “Боловсролын нэгдсэн мэдээллийн систем”-ийг анх удаа нэвтрүүлэхээр болжээ. Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авах юм байна. Үүнээс гадна энэ технологи хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдсэн байна.
Л.ЦОГ