Бараа, үйлчилгээний зардлаас 28,5 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Бараа, үйлчилгээний зардлаас 28,5 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Ирэх оны батлагдсан төсвөөр тэвчиж болох зардлыг хэмнэнэ гэж байгаа. Энэ хүрээнд ирэх онд нэгдсэн төсвийн урсгал зардлаас зарим бараа, бүтээгдэхүүний зардлыг 28 тэрбум, 517 сая төгрөг хэмнэхийг Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал энэ оны хувьд, гадаад, дотоодын албан томилолт, тээвэр, шатахуун, гадны зочин хүлээн авах, төрийн байгууллагуудын барилгын урсгал зардал гээд нийт 427 тэрбум, 959 сая төгрөгийг төсөвлөжээ. 2015 онд төсвийн хэмнэлт гаргаж, энэ зардлуудад нийт 399 тэрбум, 441 сая төгрөгийг төсөвлөхөөр болсон нь ийнхүү 28,5 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдүүлсэн байна.

Төрийн албаныхны гадаад томилолтод зарцуулах зардлын хувьд, гадаадад томилолтоор явах нэрийдлээр багагүй хөрөнгө зардаг байдлыг үүгээр хална гэж буй.Тодруулбал, зарим тодорхой чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамнаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд 2014 оны түвшингээс 50 хувиар бууруулах зарчимтай ажээ.

Бараа,үйлчилгээний зарим зардлыг бууруулах задаргааг танилцуулбал

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж