Төрийг түмэнтэй, түмэн олныг өөр хооронд нь холбож байдагт талархдаг

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Төрийг түмэнтэй, түмэн олныг өөр хооронд нь холбож байдагт талархдаг

“Би өөртөө итгэхгүй, хүнд ч итгэхгүй. Гагцхүү баримтад итгэнэ. Гэхдээ баримтыг ч нягталбал зохино” гэж Лодонгийн Түдэв гуай олон жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Түүн лүгээ сайн мэдээний үр үндэс нь баримт байдаг. Тэгэхээр үнэн баримтад үндэслэсэн мэдээллийг олон нийтэд олж түгээнэ гэдэг хамгийн хариуцлагатай ажил алба. Төрийг түмэнтэй нь, түмэн олныг өөр хооронд нь холбож байдаг сайхан үйлс тань улам дэлгэрэх болтугай. Сайхан мэдээ уншсан уншигчдын мэлмий баясаж, сайхан мэдээ сонссон хүмүүний сонор нь сэргэж байдаг. Тэр сайхан мэдээг түгээгч news.mn-ийн сэтгүүлч, уран бүтээлч та бүхэнд баяр хүргэе. Улам өндөр амжилт хүсье.

Ц.Хулан /Яруу найрагч/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж